Биеийн тамир Спорт | |
Спорт тоглоомХөлбөмбөгийн дүрэмӨмнөх үг Манай орны хөлбөмбөг сонирхдог болон энэ спорттой холбоотой хүн бүр Дүрмийн заалтууд болон нэр томьёоны талаар Монгол улсын хэмжээнд нэгдсэн жишиг ойлголттой байж түүнийгээ хэвшил болгон хэрэглэхэд нь дөхөм болог гэж Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны (ДХХ) эмхтгэлээс зөвхөн дүрмийн хэсгийг авч орчууллаа. Шүүгчдэд зориулсан нэмэлт зааварчилгаа, ДХХЗ-ийн журмыг Монголын Хөлбөмбөгийн Холбооноос (МХХ) зохион явуулдаг Шүүгчдийн сургалт семинариудаар тусгайлан үздэг тул сонирхсон шүүгч, дасгалжуулагч, тоглогч болон багийн албаны бусад хүмүүс, сонирхогч, хөгжөөн дэмжигч, хувь хүмүүс тухайн сургалт семинариудад оролцож дэлгэрэнгүй мэдлэгийг олж авч болно. Хөлбөмбөгийн Дүрмэнд өөрчлөлт хийх эсэх тухай асуудлыг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн (ДХХЗ) их хурлаар хэлэлцдэг. 2006 оны 3 сарын 4-ний ДХХЗ-ийн хурлаар Дүрмэнд дараах хэд хэдэн нэмэлт өөрчлөлтүүдийг оруулсан байна. Үүнд : тохойлдох, бүдүүлгээр хөлд унах зэрэг ноцтой алдаануудыг Улаан хуудсаар торгох, цамцнаас нь болон өрсөлдөгчөө зуурч татсан алдаануудыг Шар хуудсаар торгох болжээ. Үүний адилаар шүүгч тоглолтыг зогсоосон байхад өрсөлдөгчийг өдсөн байдлаар бөмбөгөнд хүрсэн тоглогчийг мөн Шар хуудсаар торгоно. Мөн 4-р дүрмийн хамаарал болох тоглогчийн үндсэн хувцас хэрэглэлүүд нь нэг нэгнээсээ салангид хэрэглэлээс (Жишээ нь : Нэгэн шигшээ баг өмнөх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээний үеэр өмд цамц нь хамтдаа хувцас өмссөн тоглож байсан) бүрдэнэ гэж тодорхойлжээ. Цаашилбал, сэлгээний болоод сэлгэгдсэн тоглогч нь Хөлбөмбөгийн дүрмийг зөрчсөн л бол талбай дээрхи тоглогчдын адил шийтгүүлэх тухай 12-р дүрэмд тодорхойгоор нэмж заажээ. Дээрхи нэмэлтүүдийн сацуу цаг үрэх тохиолдлууд, бүдүүлэг тоглолт хийсэн, дүр үзүүлэх гэх мэт зөрчлүүдийг гаргасан үед нь маш хатуу шийтгэх тухай зааврыг шүүгч нарт зориуд өгчээ. Хэдийгээр Дүрмийн аливаа өөрчлөлтүүд тухайн оныхоо 7 сарын 1-нээс мөрдөгдөж эхлэх журамтай ч энэ удаа 6 сарын 9-нд эхлэх Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээнд шинэчлэгдсэн заалтуудыг мөрдөж эхлэхээр болсон байна. Анхны хэвлэл тул алдаа мадаг байхыг үгүйсгэхгүй бөгөөд хэрвээ танд энэ талаар санал болон зөвлөгөө байвал Монголын Хөлбөмбөгийн Холбоонд болон monfootref@yahoo.com хаягаар хандаж болно. М.Батболд ДХХ-ны Шүүгчийн Зааварлагч Улаанбаатар хот 2006 оны IV сар Хөлбөмбөгийн дүрмийн тайлбар Өөрчлөлтүүд Тухайн гишүүн холбоодууд дүрмийн заалтуудын үндсэн зарчмууд хэвээр байхаар харилцан тохиролцсон тохиолдолд өсвөрийн буюу 16 хүртэлх насныхан, эмэгэйчүүд, ахмад насны (35-аас дээш) хөлбөмбөгчид болон хөгжлийн бэрхшээлтэй хөлбөмбөгчдийн тэмцээнд тохируулан дүрмийг өөрчилж болно. Дараах заалтуудын аль нэгэнд эсвэл бүгдэд нь өөрчлөлт хийхийг зөвшөөрдөг :
Зөвхөн Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлөөс зөвшөөрсөн тохиолдолд бусад өөрчлөлтүүд хийгдэж болно. Хүйсийн илэрхийлэл Энэхүү Хөлбөмбөгийн Дүрмийн шүүгч, туслах шүүгч, тоглогчид болон албаны хүмүүсийг ямагт эрэгтэй хүйсээр төлөөлүүлэн илэрхийлсэн байгаа нь зөвхөн хялбарчлах гэсэн арга тул аль ч хүйсэнд адил илэрхийлэгдэнэ. Санамж Энэ дүрмийн заалтуудад дараах тэмдэглэлүүд хэрэглэгдсэн байгаа :
| Нэг зураасаар дүрмэнд орсон шинэ өөрчлөлтийг тэмдэглэв. 1-р дүрэм – Тоглолтын талбай Талбайн гадаргуу Тухайн тэмцээний журамд заасны дагуу тоглолтыг байгалийн эсвэл хиймэл зүлгэн дээр явуулж болно. Хэмжээс Тоглолтын талбай заавал тэгш өнцөгт хэлбэртэй байна. Хажуугийн шугамын урт нь нүүрний шугамын уртаас ямагт илүү байна. Урт нь Хамгийн багадаа 90 метр (100 ярд) Хамгийн ихдээ 120 метр (130 ярд) Өргөн нь Хамгийн багадаа 45 метр (50 ярд) Хамгийн ихдээ 90 метр (100 ярд) Олон улсын тэмцээний талбай Урт нь Хамгийн багадаа 100 метр (110 ярд) Хамгийн ихдээ 110 метр (120 ярд) Өргөн нь Хамгийн багадаа 64 метр (70 ярд) Хамгийн ихдээ 75 метр (80 ярд) Талбайн тэмдэглэгээ Тоглолтын талбай нь шугамуудаар тэмдэглэгдсэн байна. Эдгээр шугамууд нь хүрээлж байгаа тэр талбайныхаа хэсэгт тооцогдоно. Хамгийн урт хоёр шугамыг хажуугийн шугамнууд гэнэ. Арай богино хоёрыг нь нүүрний шугамууд гэнэ. Бүх шугамын өргөн нь 12 см (5 инч) –аас илүүгүй байна. Тоглолтын талбай нь тэг голоор нь татсан шугамаар хоёр тэнцүү хагаст хуваагдана. Энэхүү төвийн шугамны яг голд талбайн төвийг тэмдэглэж , түүн дээр төвтэй 9.15 метрийн (10 ярд) радиус бүхийн тойргийг зурж тэмдэглэнэ. Хаалганы талбай Хаалганы талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна : Хаалганы шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно. Ийнхүү үүссэн талбай нь хаалганы талбай юм. Торгуулийн талбай Торгуулийн талбайг дараах аргаар талбайн хоёр төгсгөлд байгуулна : Хаалгануудын шонгуудын дотор талын ирмэгээс 16.5 метрийн (18 ярд) зайд нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх хоёр шугам татна. Талбайн гүн рүү 16.5 метр (18 ярд) татагдсан дээрхи шугамуудыг нүүрний шугамтай параллель шугамаар холбоно. Эдгээр болон нүүрний шугамаар хүрээлэгдсэн энэ талбай нь торгуулийн талбай юм. Торгуулийн талбай тус бүрийн дотор хаалганы шонгийн хоорондхи гол цэгээс 11 метрт (12 ярд) орших торгуулын цохилтын цэгийг тэмдэглэнэ. Торгуулийн цохилтын тэмдэг тус бүрээс 9.15 метрийн (10 ярд) радиустай нумыг торгуулийн талбайнуудын гадна татна. Булангийн тугны ишнүүд 1.5 метрээс (5 фүүт) багагүй урттай дээд үзүүр нь мохоо иш бүхий тугийг талбайн дөрвөн буланд байрлуулна. Ийм тугийг төвийн шугамын төсгөлүүд дээр байрлуулах бол талбайн гадна, хажуугийн шугамнаас 1 метрээс багагүй зайнд хатгана. Булангийн нум Булангийн тугнуудаас 1 метр (1 ярд) радиустайгаар тойргийн дөрөвний нэгтэй тэнцэх нумыг талбайд тэмдэглэнэ. Хаалга Хаалганууд нь заавал нүүрний шугам тус бүрийн голд байрлана. Тэд булангийн дарцагнуудаас яг ижил зайд орших хоёр босоо шонгоос бүрдэх багаад дээгүүрээ хөндлөвч шонгоор холбогдсон байна. Шонгуудын хоорондхи зай 7.32 метр (8 ярд) байх бөгөөд хөндлөвчийн доод ирмэгээс газар хүртэлх зай 2.44 метр (8 фүүт) байна. Шон болон хөндлөвчийн өргөн ба зузаан нь ижил байх бөгөөд 12 см-аас (5 инч) илүүгүй байна. Нүүрний шугамны өргөн нь, шон болон хөндлөвчийн өргөнтэй адил байна. Торыг хаалга болон хаалганы арын газарт тогтоож болох бөгөөд энэ нь хаалгачийн хөдөлгөөнд саад болохгүй, сайн бэхлэгдсэн байх ёстой. Шонгууд болон хөндлөвч заавал цагаан өнгөтэй байна. Зураг Аюулгүй байдал Хаалганууд газарт найдвартай бэхлэгдсэн байна. Зөвхөн энэ шаардлагийг хангасан тохиолдолд зөөврийн хаалга хэрэглэж болно. Тоглолтын талбай Зураг Булангийн туг Метрийн хэмжүүрээр
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1 Хөндлөвч унах эсвэл хугарсан тохиолдолд застал нь эсвэл сольтол нь тоглолтыг зогсооно. Засагдах боломжгүй бол тоглолтыг шууд дуусгана. Хөндлөвчийг олсоор орлуулан хэрэглэхийг хориглоно. Хэрвээ хөндлөвч засагдах боломжтой бол тоглолт зогсох үед бөмбөг байсан тэр газарт бөмбөгийг хаяж тоглолтыг дахин эхлүүлнэ. Шийдвэр 2 Шонгууд болон хөндлөвч нь мод, төмөр эсвэл бусад зөвшөөгдсөн материалаар хийгдсэн байх ёстой. Шонгийн гадаргуу нь дөрвөлжин, тэгш өнцөгт, дугуй эсвэл зуйван хэлбэртэй байж болох бөгөөд гагцхүү тоглогчдод аюул учруулахааргүй байх ёстой. Шийдвэр 3 Бодитоор болон бичилтээр илэрхийлэгдэх арилжаа сурталчилгааны ямар ч хэлбэрийг, багийн тоглогчид талбайд гараад завсарлах хүртэл нь болон тэд дахин гарч ирээд тоглолтыг дуусгатал нь тоглолтын талбайд болон хэрэглэлүүд дээр (хаалганы тор болон хаалганы дотор зайд) үзүүлэхийг хориглоно. Ялангуяа хаалга, тор тугны иш болон туг дээр ямар ч зар сурталчилгааг байрлуулахгүй. Эдгээр хэрэглэлүүд дээр хөндлөнгийн ямар ч төхөөрөмж (зургийн аппарат, микрофон гм. ) байрлуулахыг хориглоно. Шийдвэр 4 Техникийн талбай болон тоглолтын талбайн хажуугийн шугамнаас гадагш нэг метр орчмын газраар ямар ч зар сурталчилгааг байрлуулахгүй. Мөн хаалганы тор нүүрний шугамны хоорондхи зайд ямар ч зар сурталчилгааг зөвшөөрөхгүй. Шийдвэр 5 Тоглолтын явцад ДХХ-ны лого, эмблем, Конфедераци болон Гишүүн холбоо, Лиг, клуб болон бусад ямар нэгэн байгууллагийн төлөөллийг бодитоор болон бичилтээр илэрхийлэх аливаа. Үзүүлэнгүүдийг тоглолтын талбайд болон хэрэглэлүүд дээр (хаалганы тор болон хаалганы доторхи зайд) шийдвэр 3-т заасанчлан үзүүлэхийг хориглоно. Шийдвэр 6 Булангийн цохилтын үед эсрэг багийнхны зогсох зайг хянах үүднээс булангийн нумнаас 9.15 метрийн зайд (10 ярд) нүүрний шугамтай тэгш өнцөг үүсгэх тэмдэглэгээг талбайгаас гадагш хийж болно. Шийдвэр 7 ДХХ-ны харьяа гишүүн холбооны болон бэлгэдлийн шигшээ багуудын хоорондхи эсвэл клубуудын хоорондхи олон улсын тэмцээнүүдийн тоглолтыг хиймэл зүлгэн дээр явуулах тохиолдолд тэр зүлэг нь ДХХ-оос тусгайлан зөвшөөрөөгүй бол “ДХХ-ны Хиймэл Зүлгийн Чанарын Тухай журам” эсвэл “Олон Улсын Хиймэл Зүлгийн Жишигт” заагдсан шаардлагыг бүрэн хангасан байх ёстой. Шийдвэр 8 Хэрвээ техникийн талбайтай бол энэ талбай нь энэхүү Хөлбөмбөгийн Дүрмэнд дурьдсан ДХХЗ-өөс баталсан шаардлагыг хангасан байх ёстой. 2-р дүрэм Бөмбөг Шинж чанар болон хэмжээ Бөмбөг нь :
Гэмтсэн бөмбөгийг солих Хэрвээ тоглолтын явцад бөмбөг хагарах юм уу гэмтвэл :
Бөмбөг хэрвээ тоглолтын явцад бус харин тоглолт эхлэхийн өмнө буюу эсвэл хаалганаас, булангийн, чөлөөт, торгуулийн цохилтууд болон хажуугаас шидэх үед хагарах юм уу гэмтвэл :
Тоглолтын үед бөмбөгийг шүүгчийн зөвшөөрөлгүй солихыг хориглоно. Зураг Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1 2-р дүрмийн техникийн энгийн шаардлагыг хангасан бөмбөгнүүдийг л тэмцээнд хэрэглэнэ. ДХХ-ны болон Конфедерацийн ивээл дор явагдаж байгаа тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөгнүүд дараах 3 тэмдэгтүүдийн аль нэгтэй нь байх ёстой.
Эдгээр тэмдэг нь ангилал бүртээ ялгаатай ч тухайн бөмбөг 2-р дүрмийн энгийн шаардлагуудыг бүрэн хангасан төдийгүй албан ёсны нэмэлт шалгуураар орж техникийн тусгай шаардлагуудыг хангасны илэрхийлэл юм. Ангилал тус бүрт мөрдөгдөх нэмэлт шаардлагуудыг жагсаалт нь Дэлхийн Хөлбөмбөгийн Холбоон Зөвлөлөөр батлагдсан байх ёстой. Ийм шалгалт хийх Хүрээлэн нь ДХХ-ны зөвшөөрөлтэй байх ёстой. Гишүүн Холбооны тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөг 2-р дүрмийн шаардлагуудыг бүрэн хангасан байх ёстой. Шийдвэр 2 ДХХ, Конфедераци, Гишүүн холбооны ивээл дор зохиогдож байгаа тэмцээнүүдэд хэрэглэгдэх бөмбөгнүүд дээр үйлдвэрлэгчийн барааны тэмдэг, тэмцээн зохион байгуулагчын юм уу тухайн тэмцээний эмблемээс өөр сурталчилгааны ямар ч хэлбэрийг тэмдэглэж болохгүй. Тухайн тэмцээний журам дээрхи тэмдэглэгээний тоо хэмжээг хязгаарлаж болно. Зураг 3-р дүрэм – Тоглогчдын тоо Тоглогчид Тоглолт нь нэг нэг хаалгач бүхий арван нэгээс илүүгүй тоглогчтой хоёр багийн хооронд явагдана. Хэврээ аль нэг баг нь долоогоос доош хүнтэй байвал тоглолтыг эхлүүлэхгүй. Албан ёсны тэмцээнүүд ДХХ, Конфедераци, Гишүүн Холбооны ивээл дор зохиогдож байгаа бүх тэмцээнд дээд тал нь гурван сэлгээг хийнэ. Тэмцээний журам нь хэдэн сэлгээ хийх тухайгаа заавал заасан байх бөгөөд, гурваас (дээд тал нь) долоо байна. Бусад тэмцээнүүд | Үндэсний А зэрэглэлийн багуудыг тэмцээнд дээд тал нь зургаа хүртэлх сэлгээг хийж болно. | Бусад бүх төрлийн тэмцээнүүдэд доорхи шаардлагыг хангасан бол олон тооны сэлгээ хийж болно. Үүнд :
| Энэ тухай шүүгч мэдээгүй, эсвэл тоглолт эхлэхээс өмнө багууд харилцан тохироогүй бол 6-гаас илүү сэлгээ хийлгэхгүй. Дээрхи бүх тэмцээнүүд Дээрхи бүх тэмцээнүүдэд сэлгээний тоглогчдын нэрсийг шүүгчид тоглолт эхлэхээс өмнө заавал өгсөн байна. Нэр нь өгөгдөөгүй сэлгээг тоглолтонд оруулахгүй. Зураг Сэлгээ хийх журам Тоглогчийг сэлгээгээр солихдоо доорхи журмуудыг мөрдөнө :
Хаалгачийг солих Дараах нөхцөлүүдэд аль ч тоглогч хаалгачтай солигдож болно, Үүнд :
Зөрчлүүд/Шийтгэлүүд Хэрвээ сэлгээний тоглогч тоглолтын талбайд шүүгчийн зөвшөөрөлгүй орвол :
Хэрвээ тоглогч шүүгчийн зөвшөөрөл урьдчилж авалгүйгээр хаалгачтай солигдсон бол :
Энэ дүрмийн бусад аливаа зөрчлүүдэд :
Тоглолтыг дахин эхлүүлэх Хэрвэ шүүгч торгууль өгөхөөр тоглолтыг өөрөө зогсоосон бол :
Тоглогч болон Сэлгээний тоглогч хөөгдөх нь Тоглолтын Кик-Ооф-оос өмнө хөөгдсөн тоглогчийг зөвхөн сэлгээний нэрэнд орсон тоглогчоор сэлгэж болно. Сэлгээнд нэр нь орсон тоглогч тоглолт эхлэхээс өмнө, эсвэл эхэлснээс хойш хөөгдвөл түүнийг орлуулахгүй. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1 Гишүүн Холбоод багийн тоглогчдын тооны доод хязгаарыг өөрсдөө шийдэх буюу 3-р дүрмийг мөрдөхгүй байх нөхцөл байдаг. Гэхдээ аль нэг баг нь долоогоос доош тооны тоглогчтой байвал ямар ч тоглолтыг үргэлжлүүлэх хэрэггүй гэж Зөвлөл үздэг. Шийдвэр 2 Багийн албаны аль нэг хүн тоглолтын явцад багийнхандаа тактикийн зааварчилгаа өгч болох хэдий ч заавраа өгсний дараа заавал байрлалдаа буцах ёстой. Хэрвэ техникийн талбай өгөгдсөн байгаа бол багийн албаны бүх хүмүүс заавал тэр талбай дотроо дэг журамтай байрлах ёстой. 4-р дүрэм – Тоглогчдын хувцас хэрэглэл Аюулгүй байх Тоглогч нь өөртөө болон өөр тоглогчид аюултай байж болох хэрэглэл хэрэглэх юм уу өмсөж болохгүй (бүх төрлийн гоёл чимэглэл үүнд орно). Үндсэн хэрэглэл Тоглогчийн заавал хэрэглэх үндсэн хэрэглэлүүд :
Шилбэний хамгаалалт
Хаалгач
Зураг Зөрчлүүд/Шийтгэлүүд Энэ дүрмийн аливаа зөрчлүүдэд :
Энэ дүрмийн заалтыг зөрчсөний учир талбайгаас гарч хэрэглэлээ зассан тоглогч талбайд шүүгчийн зөвшөөрөлгүйгээр эргэн орвол шүүгч анхааруулга өгч шар хуудсаар торгоно. Тоглолтыг дахин эхлүүлэх нь Хэрвээ шүүгч нь торгууль өгөхөөр тоглолтыг зогсоосон бол :
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1
Цамцаа тайлу сурталчилгаа болон уриалгаа харуулсан тоглогчид тэмцээний зохион байгуулагчдаас шийтгэл хүлээлгэнэ.
5-р дүрэм –Талбайн шүүгч Талбайн шүүгчийн бүрэн эрх Бүх тоглолт нь Хөлбөмбөгийн дүрмийг тухайн тоглолтонд мөрдүүлэхээр томилогдсон бүрэн эрх бүхий шүүгчийн хяналтын доор явагдана. Талбайн шүүгчийн эрх, үүргүүд
Шүүгчийн шийдвэрүүд Тоглолтын үйлдүүдтэй холбоотой гаргасан шүүгчийн шийдвэрүүд эцсийнх байна. | Шүүгч гаргасан шийдвэр нь буруу байсныг өөрөө анзаарсан эсвэл туслах |шүүгчийн зөвлөснийг хүлээн авсан үед тоглолт дахин эхлэхээс болон бүрэн |дуусахаас өмнө шийдвэрээ өөрчилж болно. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1 Шүүгч нь (тухайн нөхцөлд туслах болон 4 дэх шүүгч нар ч мөн адил) : - Тоглогчид, үзэгчид болон албаны хүмүүст учирсан ямар нэгэн гэмтлийн, - Өмчийн ямарч хэлбэрт учирсан ямар нэгэн эвдрэл гэмтлийн, - Тоглолтыг хэвийн хэмжээнд нь явуулах, тоглуулах, хянахад болон Хөлбөмбөгийн дүрмийн дагуу гаргасан аливаа шийдвэрээс болж хувь хүн, Клуб, Компани, Холбоо болон байгууллагад учирсан эсвэл учирсан байж болох аливаа хохирлын хариуцлагуудыг огт хүлээхгүй. Үүнийг тодруулбал
Шийдвэр 2 Хэрвээ тэмцээн, тоглолтуудад 4 дэх шүүгч томилогдсон бол түүний эрх үүрэг нь энэхүү Хөлбөмбөгийн дүрмэнд багтсан ДХХЗ-өөс батлан гаргасан шийдвэрийн дагуу байх ёстой. Шийдвэр 3 Тоглолтын үйлдлүүдтэй холбоотой гэдэг ойлголтод Гоол орсон ороогүй эсэх мөн тоглолтын эцсийн дүн зэрэг нь заавал багтана. 6-р дүрэм – Туслах шүүгч Үүргүүд Талбайн шүүгчийн удирдлаган дор хоёр туслах шүүгч нь дараах заах үүргүүдийг гүйцэтгэнэ :
Туслагчийн хувьд Талбайн шүүгчид тоглолтыг Хөлбөмбөгийн Дүрмийн дагуу хянахад нь туслах шүүгч тусална. Ялангуяа 9.15 м-ийн зайд зогсох зайг хянахын тулд тэд талбайд орж болно. Талбайн шүүгчийн ажилд хөндлөнгөөс оролцох эсвэл зохисгүй байдал гаргалаа гэж үзвэл талбайн шүүгч нь туслах шүүгчийг үүргээс нь чөлөөлж энэ тухайгаа зохих удирдлагуудад мэдэгдэнэ. Зураг 7-р дүрэм – Тоглолт үргэлжлэх хугацаа Тоглолтын үеүд Өрсөлдөж буй хоёр баг болон шүүгч нар харилцан тохиролцоогүй л бол тоглолт нь тус бүр 45 минутын хугацаатай хоёр үе үргэлжилнэ. Тоглолтын хугацааг өөрчлөх ямар нэгэн тохиролцоо нь (Жишээ нь : гэрэлтүүлгийн чадамжаас шалтгаалан нэг үеийн хугацааг 40 минут болгох гэх мэт) заавал тоглолт эхлэхээс өмнө хийгдэх ёстой бөгөөд тэмцээний журам мөрдөгдөнө. Завсарлага Тоглолтын нийт хугацааны дунд хэсэгт тоглогчид завсарлага авах эрхтэй. Завсарлага нь 15 минутаас хэтэрч үл болно. Тэмцээний журамд завсарлагааны үргэлжлэх хугацааг заавал заасан байна. Завсарлагааны үргэлжлэх хугацаа зөвхөн шүүгчийн зөвшөөрлөөр өөрчлөгдөж болно. Алдагдсан хугацааг нөхөх (Нэмэлт цаг) Үе бүрт гарсан дараах үйлдлүүдэд алдагдсан нийт хугацааг нөхдөг :
Хэдийг нэмэх нь шүүгчийн шийдвэр юм. Торгуулийн цохилт Хэрвээ торгуулийн цохилт хийгдэх эсвэл давтан хийгдэх байвал тухайн үе бүрийн хугацааг торгуулийн цохилт хийгдэж дуустал нь сунгана. Хүчингүй болгосон тоглолт Тухайн тэмцээний журамд өөрөөр заагаагүй бол хүчингүй болгосон тоглолтыг дахин тоглуулна. 8-р дүрэм – Тоглолтын эхлэл ба тоглолтыг дахин эхлүүлэх Тоглолт эхлэхийн өмнө Шидсэн зоосны буусан талыг сонгосон баг нь тоглолтын эхний үед аль хаалга руу довтлохоо сонгоно. Нөгөө баг нь эхлэн бөмбөгөнд хүрэн Кик-Ооф хийж тоглолтыг эхлүүлнэ. Тоглолтын 2-р үед багууд байраа солин эсрэг хаалга руу довтолно. Kick-off Кик-Ооф нь тоглолтыг эхлүүлэх буюу тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Үүнд :
Кик-Оофоос шууд Гоол хийж болно. Журам
Аль нэг баг нь Гоол оруулбал эсрэг баг нь Кик-Ооф хийнэ. Зөрчлүүд/Шийтгэлүүд Хэрвээ бөмбөгөнд эхлээд хүрсэн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрвэл :
Кик-Ооф хийж журмын өөр бусад зөрчлүүдэд :
Бөмбөг дунд нь хаях Бөмбөг дунд нь хаях гэдэг нь бөмбөг тоглолтонд байх үед Хөлбөмбөгийн дүрмийн бусад хэсэгт дурьдагдаагүй өөр шалтгаануудаар тоглолтыг түр зогсоосны дараа тоглолтыг дахин эхлүүлэх нэг арга юм. Зураг Журам Тоглолтыг зогсооход бөмбөг байсан тэр газар шүүгч бөмбөгийг газраар хаяна. Бөмбөг газар хүрмэгц тоглолт дахин эхэлнэ. Зөрчлүүд/Шийтгэлүүд Бөмбөгийг дунд нь дахин хаях тохиолдлууд :
Онцгой тохиолдлууд Хаалганы талбайгаас чөлөөт цохилт хийх эрх хамгаалж байгаа багт олгогдсон бол цохилтыг хаалганы талбайн аль ч цэгээс хийж болно. Эсрэг багийн хаалганы талбайд шууд бус чөлөөт цохилт хийх эрх довтолж байгаа багт олгогдсон бол зөрчил гарсан цэгт хамгийн ойр, нүүрний шугамтай параллель хаалганы талбайн шугаман дээрээс хийнэ. Хаалганы талбайд түр зогссон тоглолтыг бөмбөг дунд нь хаяж дахин эхлүүлэхдээ тоглолт зогсох үед бөмбөг байсан тэр цэгт хамгийн ойр, нүүрний шугамтай параллель хаалганы талбайн шугаман дээр хийнэ. 9-р дүрэм – Бөмбөг тоглолтонд байх болон тоглолтоос гарах Бөмбөг тоглолтоос гарах Дараах тохиолдлуудад бөмбөгийг тоглолтоос гарсан гэж үзнэ :
Бөмбөг тоглолтонд байх Бусад бүх тохиолдолд бөмбөг тоглолтонд байх бөгөөд үүнд мөн дараах тохиолдлууд тооцогдоно :
10-р дүрэм – Оноо тооцох арга Гоол орох Гоол оруулж байгаа баг Хөлбөмбөгийн дүрмийн заалтуудыг зөрчилгүйгээр бөмбөгийг бүхлээр нь шонгуудын хоорондуур хөндлөвчний доогуур нүүрний шугам дээгүүр давуулбал Гоол орсонд тооцно. Ялагч баг Тоглолтын явцад аль олон Гоол оруулсан баг нь ялагч болно. Хэрвээ хоёр баг адил тооны Гоол оруулах юм уу, эсвэл Гоол оруулж чадаагүй бол тоглолт тэнцсэнд тооцно. Тэмцээний журам Тухайн тоглолт тэнцсэн хэдий ч тэмцээний журам ялагч баг тодруулахыг шаардсан бол зөвхөн ДХХЗ-өөс баталсан дараах журмуудыг мөрдөнө :
Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1
11-р дүрэм – Отон тоглолт Отон тоглолтын байрлал Отон тоглолтын байрлалд байх нь зөрчил биш. Дараах нөхцөлд тоглогчийг Отон тоглолтын байрлалд байна гэж үзнэ :
Дараах нөхцөлд тоглогчийг Отон тоглолтын байрлалд байна гэж үзэхгүй :
Отон тоглолт Отон тоглолтын байрлалд байгаа тоглогчийг , багийнх нь тоглогч бөмбөгөнд яг хүрэх юм уу цохих үед шүүгчийн бодлоор зөвхөн дараах байдлуудаар тоглолтонд идэвхитэй оролцож байна гэж үзсэн үед шийтгэнэ :
Отон биш тоглолт Хэрвээ тоглогч бөмбөгийг дараах байдлуудаас хүлээж авбал зөрчилд тооцохгүй :
Зөрчлүүд/Шийтгэлүүд Отон тоглолтын ямар ч тохиолдолд шүүгч зөрчил гарсан газраас хийх шууд биш чөлөөт цохилтыг эсрэг багт өгнө. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд | Шийдвэр 1 Отон тоглолтын байрлалын тодорхойлолтод “эсрэг багийн нүүрний шугаманд ойрхон байвал ” гэсэн заалт нь “тоглогчийн толгой, бие болон улны нэг хэсэг нь эсрэг багийн нүүрний шугаманд эсрэг багийн хойноосоо хоёр дахь тоглогч юм уу эсвэл бөмбөгнөөс илүү ойрхон байвал ” гэсэн утгыг илэрхийлнэ. Энэ тодорхойлолтонд гар огт хамаарахгүй. | Шийдвэр 2 Тоглолтонд идэвхтэй оролцож байна гэж үзэх байдлуудыг дараах үндэслэлээр тодорхойлно :
12-р Дүрэм – Алдаа, дүрмийн бус үйлдлүүд Алдаа, дүрмийн бус үйлдлүүдийг дараах байдлаар шийтгэнэ. Шууд чөлөөт цохилт Шүүгчийн үзэж байгаагаар тоглогч хэрвээ дараах 6 алдааны аль нэгийг анхаарал болгоомжгүй, бүдүүлэг эсвэл хүч хэрэглэн гаргасан гэж үзвэл эсрэг багт нь шууд чөлөөт цохилт хийх эрх өгнө.
Тоглогч хэрвээ дараах 4 алдааны аль нэгийг гаргасан гэж үзвэл мөн л эсрэг багт нь шууд чөлөөт цохилт хийх эрх өгнө :
Шууд чөлөөт цохилтыг алдаа гарсан тэр газраас гүйцэтгэнэ. Торгуулийн цохилт Тоглолтын явцад бөмбөг хаана байхаас үл хамаарч тоглогч хэрвээ дээрх 10 алдааны аль нэгийг өөрийн торгуулийн талбайд үйлдвэл торгуулийн цохилт өгнө. Шууд бус чөлөөт цохилт Хаалгач дараах 4 алдааны аль нэгийг өөрийн торгуулийн талбайд гаргавал эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт хийх эрх өгнө :
Шүүгч тоглогчийг :
Шууд бус чөлөөт цохилтыг алдаа гарсан тэр газраас гүйцэтгэнэ. Торгуулийн арга хэмжээнүүд Зөвхөн тоглогч, сэлгээний тоглогч эсвэл сэлгэгдсэн тоглогч нарт шар юм уу улаан хуудас үзүүлж торгоно. | Тоглолтын талбайд орсноос хойш хамгийн сүүлчийн шүглийн дуу өгч талбайгаас гарах хүртэлх хугацаанд шүүгч торгуулийн арга хэмжээ авах эрхтэй. Торгууль өгөх алдаанууд Тоглогч хэрвээ дараах 7 алдааны аль нэгийг гаргавал шар хуудас бүхий торгууль хүлээнэ :
Талбайгаас хөөх алдаанууд Тоглогч хэрвээ дараах 7 алдааны аль нэгийг гаргавал улаан хуудас өгч түүнийг талбайгаас хөөнө :
Хөөгдсөн тоглогч тоглолтын талбай болон техникийн талбайг заавал орхиж явах ёстой. Дэлхийн Хөлбөмбөгийн Холбооны Зөвлөлийн шийдвэрүүд Шийдвэр 1 Торгуулийн болон талбайгаас хөөгдөх алдаанууд гаргасан тоглогчийг талбай дээр байсан байгаагүйгээс үл хамаарч, өөрийн багийн тоглогчийн, өрсөлдөгчийн, шүүгчийн, туслах шүүгчийн эсвэл өөр хэн нэгний эсрэг байсан эсэхээс нь биш харин гаргасан алдааны байдалд нь тохируулан шийтгэж байгаа болно. Шийдвэр 2 Хаалгач гарын болон алганы аль нэг хэсгээр бөмбөгт хүрсэн байвал тэрээр бөмбөгийг эзэмшиж байгаад тооцогдоно. Бөмбөг эзэмшилт гэдэгт хаалгачын зориудаар бултуулж байгаа бөмбөгийг мөн тооцох хэдий ч шүүгчийн бодлоор цохилт хаах үед тохиолддог шиг бөмбөг хаалгачаас буцаж ойхыг тооцохгүй. Шийдвэр 3 12-р дүрмийн дагуу тоглогч өөрийн хаалгачдаа бөмбөгийг толгой, цээж эсвэл өвдөг зэргээр дамжуулж болно. Гэвч хэрвэ шүүгчийн бодлоор тоглогч дүрмийг гажуудуулах зорилгоор тоглолтонд байгаа бөмбөгийг зориудын арга хэрэглэн дамжуулбал тухайн тоглогчийг Спортын бус авир гаргасанд тооцно. Тоглогчийг торгон Шар хуудас өгөөд зөрчил гарсан тэр газраас хийх шууд бус чөлөөт цохилтыг эсрэг багт өгнө. Чөлөөт цохилт хийх гэж буй тоглогч Дүрмийг гажуудуулах зорилгоор зориудын арга хэрэглэвэл түүнийг спортын бус авир гаргасанд тооцон торгож шар хуудас өгнө. Дээрхи тохиолдлуудад хаалгач дараа нь бөмбөгөнд гараар шууд хүрсэн эсэх нь чухал биш юм. Тухайн алдааг тоглогч 12-р дүрмийн үг үсгийн болоод үзэл санааг гажуудуулах зорилгоор үйлдсэн байна. Шийдвэр 4 Хөлд нь унах өрсөлдөгчийн аюулгүй байдалд заналхийлж байгаа байдал тул ноцтой алдаанд тооцогдох. Шийдвэр 5 Дүр үзүүлэх үйлдлийг талбайн аль ч хэсэгт хийсэн байснаас үл хамаарч шүүгчийг хуурах зорилготой байдаг тул Спортын бус зан авир гаргасанд тооцон торгох ёстой. Шийдвэр 6 Зураг 13-р дүрэм чөлөөт цохилт Чөлөөт цохилтын төрлүүд Чөлөөт цохилтууд нь шууд эсвэл шууд бус байна. Шууд болон шууд бус чөлөөт цохилтуудыг хийхэд бөмбөг заавал хөдөлгөөнгүй байх ёстой бөгөөд тухайн цохилт хийсэн тоглогч бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин хүрэхгүй. Шууд Чөлөөт цохилт
Шууд Бус Чөлөөт цохилт Дохио Шүүгч гараа эгц дээш өндөр өргөж Шууд бус чөлөөт цохилтын дохиог өгнө. Цохилт хийгдээд бөмбөг өөр тоглогчид хүрэх эсвэл тоглолтоос гартал шүүгч гараа өргөсөөр байх болно. Бөмбөг хаалганд орвол Хэрвээ бөмбөг хаалганд орохоосоо өмнө өөр тоглогчид хүрсэн бол Гоолыг тооцно.
Чөлөөт цохилтын байрлал Торгуулийн талбай доторхи чөлөөт цохилт Хамгаалж байгаа багийн шууд болон шууд бус чөлөөт цохилтууд :
Довтолж байгаа багийн хийх шууд бус чөлөөт цохилт :
Торгуулийн талбайн гадна хийх чөлөөт цохилт
Зөрчлүүд/Шийтгэлүүд Чөлөөт цохилт хийх үед хэрвээ өрсөлдөгч бөмбөгнөөс барих ёстой зайг бариагүй бол :
Хэрвээ хамгаалж байгаа баг торгуулийн талбай дотроос чөлөөт цохилтыг хийхдээ бөмбөгийг шууд тоглолтонд оруулаагүй бол :
Хаалгачаас өөр тоглогчийн хийсэн чөлөөт цохилт : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарыг оролцуулахгүйгээр) хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц оруулсан тоглогч бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө санаатайгаар гараар хүрвэл :
Хаалгачын хийсэн чөлөөт цохилт : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарыг оролцуулахгүйгээр) хүрвэл : Эсрэг багт нь шууд бус чөлөөт цохилт өгөх бөгөөд цохилтыг алдаа гаргасан тэр газраас хийнэ. Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгийг санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :
14-р дүрэм – Торгуулийн цохилт Бөмбөг тоглолтонд байх үед шууд чөлөөт цохилтын 10 алдааны нэгийг өөрийн торгуулийн талбайд гаргасан багийн эсрэг багт торгуулийн цохилт хийх эрх өгдөг. Торгуулийн цохилтоор шууд Гоол оруулж болно. Үндсэн үеүдийн болоод цаг сунгасан үе бүрийн төгсгөлд хийгдэх болсон торгуулийн цохилтыг нэмэлт цаг өгч хийлгэнэ. Бөмбөгний болон тоглогчдийн байрлал Бөмбөг : Торгуулийн цохилтын цэг дээр байрлана. Торгуулийн цохилт хийх тоглогч :
Хаалгач :
Торгуулийн цохилт хийх тоглогчоос бусад тоглогч нар :
Шүүгч
Журам
Хэрвээ тоглолтын явцад хийгдсэн торгуулийн цохилтууд мөн үндсэн үеүдийн төгсгөлд цаг нэмэн хийгдэх болон дахин хийгдэх болсон торгуулийн цохилтын бөмбөг хаалганд орохоосоо өмнө дараах тохиолдлуудыг гаргасан ч Гоолыг тооцно :
Зөрчлүүд/Шийтгэлүүд Хэрвээ шүүгч торгуулийн цохилт хийх дохио өгсөн байхад бөмбөг тоглолтонд орохоос өмнө дараах тохиолдлуудын аль нэг нь үүсвэл : торгуулийн цохилт хийх тоглогч Хөлбөмбөгийн дүрэм зөрчвөл :
Хаалгач Хөлбөмбөгийн Дүрэм зөрчвөл :
Торгуулийн цохилт хийх тоглогчийн багийн тоглогч торгуулийн талбайд орсон эсвэл урагш хөдлөн торгуулийн цэгт 9.15 метрээс (10 ярд) дотогш ойртсон бол :
Хаалгачийн багийн тоглогч торгуулийн талбайд орсон эсвэл урагш хөдлөн торгуулийн цэгт 9.15 метрээс (10 ярд) дотогш ойртсон бол :
Хэрвээ хоёр багийн аль алинаас тоглогчид Хөлбөмбөгийн дүрэм зөрчвөл :
Торгуулийн цохилт хийгдсэний дараа хэрвээ : Цохисон тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин (гарнаас бусдаар) хүрвэл :
Цохисон тоглогч хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :
Бөмбөг урагш хөдлөхдөө гадны биетэд хүрвэл :
Бөмбөг хаалгачаас, хөндлөвчөөс эсвэл шонгуудаас тоглолтын талбай руу буцаж ойгоод гадны биетэд хүрвэл :
15-р дүрэм – Хажуугийн шидэлт Хажуугийн шидэлт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Хажуугийн шидэлтээс шууд оруулсныг Гоолд тооцохгүй. Хажуугийн шидэлтийг :
Журам Тоглогч бөмбөгийг хажуугаас шидэхдээ :
Шидсэн тоглогч өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд дахин хүрч болохгүй. | Бүх өрсөлдөгч хажуугийн шидэлт хийгдэж буй цэгт 2 метрээс багагүй зайнд зогсох ёстой. Бөмбөг талбайн шугамыг давангуутаа тоглолтонд орно. Зөрчлүүд/Шийтгэлүүд Хаалгачаас өөр тоглогч хажуугийн шидэлт хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц шидсэн тоглогч хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд (гараас бусдаар) дахин хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц шидсэн тоглогч, өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :
Хаалгач хажуугийн шидэлт хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд (гараас бусдаар) дахин хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ өөр тоглогч хүрэхээс өмнө бөмбөгөнд гараараа санаатайгаар дахин хүрвэл :
Тоглогч хэрвээ шидэгчид дүрэм зөрчин саад учруулах эсвэл халхалбал :
Энэ дүрмийн бусад алдаанд :
16-р дүрэм Хаалганаас цохих Хаалганаас хийх цохилт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Хаалганаас хийх цохилтоос зөвхөн эсрэг багийн хаалганд шууд орсон бөмбөгийг Гоолд тооцно. Дараах тохиолдолд хаалганаас хийх цохилтыг олгоно :
Журам
Зөрчлүүд/Шийтгэлүүд Бөмбөг хэрвээ торгуулийн талбайгаас шууд гадагш өшиглөгдөн тоглолтонд ороогүй бол.
Хаалгачаас өөр тоглогч цохилтыг хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :
Хаалгач цохилтыг хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц хаалгач хэрвээ бөмбөгөнд санаатайгаар тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :
Энэ дүрмийн бусад зөрчлүүдэд :
17-р дүрэм – Булангийн цохилт Булангийн цохилт нь тоглолтыг дахин эхлүүлэх аргуудын нэг юм. Булангийн цохилтоос зөвхөн эсрэг багийн хаалганд шууд орсон бөмбөгийг Гоолд тооцно. Дараах тохиолдолд булангийн цохилтыг олгоно.
Журам
Зураг Зөрчлүүд/Шийтгэлүүд Хаалгачаас өөр тоглогч булангийн цохилтыг хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц тухайн тоглогч хэрвээ бөмбөгөнд санаатайгаар өөр тоглогч хүрэхээс өмнө гараар хүрвэл :
Хэрвээ энэ алдаа тоглогчийн өөрийн торгуулийн талбайд гарвал торгуулийн цохилт өгнө. Хаалгач булангийн цохилтыг хийхэд : Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин (гарнаас бусдаар) хүрвэл :
Бөмбөг тоглолтонд ормогц тухайн хаалгач хэрвээ бөмбөгөнд өөр тоглогч хүрэхээс өмнө дахин гараар хүрвэл :
Энэ дүрмийн бусад зөрчлүүдээс : Тоглолтын ялагчийг шийдэх журам Тэмцээний журамд, тухайн тоглолт тэнцсэн тохиолдолд аль нэг баг нь ялагч байхаар заасан үед ялагч багийг шийдэх аргууд нь зочлон тоглохдоо оруулсан бөмбөгний тоо, нэмэлт цаг болон торгуулийн цэгээс хийх цохилтууд юм. Зочлон тоглохдоо оруулсан бөмбөгний тоо Тэмцээний журам нь багуудаас эсрэг багийн талбайд очиж тоглохоор заасан байж болох бөгөөд хэрвээ хоёр дахь тоглолтын дараа багуудын тооны харьцаа тэнцсэн бол зочлон тоглохдоо оруулсан бөмбөгийг нь хоёр дахин өсгөж тооцно. Нэмэлт цаг Тэмцээний журамд тус бүр 15 минутаас хэтрэхгүй хоёр нэмэлт үе тоглохоор заасан байж болно. 8-р дүрмийн заалтууд мөрдөгдөнө. Торгуулийн цэгээс хийх цохилтууд Журам
Техникийн талбай 3-р дүрэм бол ДХХЗ-ийн 2-р шийдвэрүүдэд дурьдсан Техникийн талбай гэдэг нь дээрхи зурагт үзүүлсэн шиг техникийн албаныхан болон сэлгээний тоглогчдийн суухад зориулсан талбай бүхий Цэнгэлдэх Хүрээлэнд явагдах тэмцээнүүдэд онцлон хамаарагдана. Техникийн талбай нь хэмжээ байрлалын хувьд Цэнгэлдэх хүрээлэн тус бүрт өөр өөр байдаг ч доорхи жагсаалтыг ерөнхийн заавар болгон гаргав.
4 дэх шүүгч
Сэтгэгдэл үлдээх { Сүүлийн хуудас } { 7 -р хуудас Нийт хуудасны тоо: 7 } { Дараагийн хуудас } |
Миний талаар:Миний танилцуулга Бичлэгийн сан Найзууд Зургийн цомог ХолбоосуудАнгилалуудЦахим хичээлЦахим хэрэглэгдэхүүн Спорт тоглоом Мэдээ мэдээлэл Сагсан бөмбөг Хөнгөн атлетик Зөвлөмж Сүүлийн бичлэгүүдСагсан бөмбөг бөмбөг залах техникДасгал хөдөлгөөн Гар бөмбөг Хөдөлгөөнт тоглоом Хөнгөн атлетик Сагсан бөмбөг Спорт тоглоом Найзууд |